<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ 23 кг дэрвэгэр жиргэрүү хууль бусаар хил гаргах гээд баригдав
featured

23 кг дэрвэгэр жиргэрүү хууль бусаар хил гаргах гээд баригдав

Өчигдөр  Улаанбаатар -Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний вагоны үйлчлэгч  Б гэгч 23 кг дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад гаалийн ажилтнуудад баригджээ.

Галт тэрэгний ажилтан өөрийн хариуцан ажилладаг хэсгийн галт тэрэгний боодолтой бохир цагаан хэрэглэл дунд энэ ургамалыг нуусан байжээ.

Дэрвэгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны 01 дүээр сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл 5 жилийн хугацаанд хориглоод байгаа юм.