<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Гар бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн нь авокадо жимс байжээ
featured

Гар бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн нь авокадо жимс байжээ

Өнгөрсөн сард Израилд хоёр банкийг авокадо жимс ашиглан дээрэмдсэн хэрэг гарчээ. Дээрэмчин теллерт авокадо жимс харуулан гар бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн байна. Өдгөө 47 настай дээрэмчин Вершеба хотод байрлах хоёр банкнаас нийт 8400 ам.доллар авжээ. Тэрбээр авокадо жимсийг хар өнгөөр будан гүйлгээний хуудсан дээр сүрдүүлгийн захиа бичиж банкны теллерийг сүрдүүлсэн байна.

 Гартаa цаас барьсан дээрэмчин банкны теллер эмэгтэйг "миний цүнхэнд хурдан мөнгө хий эс бөгөөс би энэ гар бөмбөгийг дэлбэлнэ" гэж сүрдүүлсэн тухай "The Time" сэтгүүлд мэдээлжээ.

 Дээрэмчин хүнсний жимсийг гар бөмбөг болгон ашиглан эхний удаа 4.500 ам.доллар дээрэмдсэн бол уг хэрэг явдлаас долоо хоногийн дараа адилхан аргаар хоёр дахь банкнаас 3.300 ам.доллар дээрэмдсэн байна.

 Мөрдөн байцаагч нар уг этгээдийг гар утасны байршлаар нь мөрдөж, өмнө нь дээрмийн хэргээр гурван жилийн ял эдэлж байсан болохыг тогтоожээ.