<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Жагсагчид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардав
featured

Жагсагчид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардав

 Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа өнөөдөр иргэд жагсаал хийлээ. Тэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардан жагсаж байгаагаа гартаа барьсан самбараар илэрхийлжээ. Тэдний барьсан самбарт:

Гэмт хэргийн тоо өссөн, Ерөнхий прокурорын ЖДҮ-тэй холбоотой гишүүний эрхийг нь түтгэлзүүлэн шалгахаар УИХ-д хүргүүлсэн таван гишүүнийг шалга.

2016 оноос хойш 1037 төрийн албан хаагчийг Ц.Нямдорж та үндэслэлгүйгээр ажлаас нь халсан. Тэдэнд 4.7 тэрбумын нөхөн олговор өгсөн. Сайд чинь 10 сая долларын хэрэгт холбогдсон байхад хаацайлсаар байх уу.

Нямдоржийн Анхбаярын гадаадад томилсон дипломатууд хар тамхины хэрэгт холбогдсон уу. Хуулийн байгууллагыг бүхэлд нь үгүйгэж, УИХ-ыг шүүх болголоо.

Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг 400 хуульчийн 93 хувь нь эсэргүүцсэн боловч УИХ баталсан гэсэн мөрүүд бичээстэй байна. Энэ бүгдэд Ц.Нямдоржийг буруутай гэж үзсэн иргэд түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаас огцрохыг шаардсан байна.

Таг: