<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ "100 жилийн Эморол"-оор жинхэнэ утгаар нь эмороод үзээрэй
featured

"100 жилийн Эморол"-оор жинхэнэ утгаар нь эмороод үзээрэй

 Сайн бүтээл үгүйлсэн үзэгчдийн хүлээлтэнд нийцэх кино барагтай бол гарахгүй байна гэлцнэ. Тэгвэл энэ үед "100 жилийн Эморол" УСК олны сэтгэлд  нийцсэн тасхийсэн кино болж чаджээ. Тийм ч учраас нээлтээ хийснээс хойш бүх кино театруудаар дүүрэн үзэгчтэй байж олны хөлд дарагдаад байна. Жүжигчин Тэмүжин цэл залуу 26 насандаа 100 жил амьдарсан нэгэн залуугийн дүрээр үзэгч тантай уулзана. Түүнтэй хамт жүжигчин Очгэрэл,Маск продакшны жүжигчин Мөнхсайхан, “мөнхийн жаал” гэгдэж олны хайрыгн татаж байгаа Жамка нар  хамтран тоглосон нь бүр ч их сенсаци дагуулаад байгаа юм. Гадаа дулаарч,мод ногоорч нийтээрээ “Эморч” эхэлдэг хайлган цагаар “эморно” гэж чухам ямар утгатай болохыг жинхэнэ утгаар нь энэ киноноос ойлгож болох нь. 100-н жилийн Эмороли УСК-ны ерөнхий найруулагчаар Ц.Амартүвшин ажиллсан байна. Үзэгчээр дүүрэн байж олныг хуйлруулж байгаа гайхалтай уран бүтээлийг та бас нэг сонирхоод үзээрэй.

Өнгөрсөн хаврын трэнд

 Жүжигчин,дуучин,миссүүдээс илүү олны анхааралд орж реклам киноны саналд дарагдсан энэ хаврын трэндээр бяцхан Жамка нэрлэгдлээ. Өхөөрдөм,авьяастай бяцхан залуу 3-н саяын инээд шоугаар олонд танигдаж эхэлснээс хойш 100 жилийн эморлоор үзэгчидтэйгээ уулзаад байгаа. Энэ киноноос түүний жүжиглэх бас нэгэн чадварыг харж болно. Дашрамд сонирхуулахад найруулагч Ц.Амартүвшин Мөнх-Амьдрал хэмээх түүний тоглосон дүрийг өөрт нь зориулж бичсэн учраас энэ хаврын трэнд болсон жижигхэн залуугийн амьдралыг түүхийг ч та энэ киноноос мэдэж болно. Уйлах,инээх хослуулсан сайхан бүтээлийг нь цаг алдалгүй үзэж моданд ороод байгаа “Мөнхийн залуу” сэргэлэн залуугийн чадварт оноо өгөөрэй.


 

 

Таг: