<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ 3х3 сагсан бөмбөгийн U18 World Cup Д.Сүхбаатарын талбайд эхэллээ
featured

3х3 сагсан бөмбөгийн U18 World Cup Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

 Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны 3х3 сагсанбөмбөгийн 18 хүртлэх насны Дэлхийн цомын АШТ /U18 World Cup/ өчигдөр Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.

 Монол Улсын нийслэлд анх удаа болж байгаа тус тэмцээн нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байгаа юм.

 Олимпийн хөтөлбөрт орсон 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон тэмцээнийг нээж үг хэлэхдээ: “Монгол Улсын нийслэлд зохион байгуулах эрхийг олгосон Олон улсын сагсан бөмбөгийн холбоо болон өөрийн орондоо хүлээн авсан Монголын сагсан бөмбөгийн холбоонд талархал илэрхийлье. Манай эх оронд анх удаа зохион явуулж байгаа ФИБА 3х3 U18 насны ДЦАШТ-ийг дэлхийн 160 гаруй оронд Улаанбаатарын төв талбайгаас шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд энэ тэмцээнд өрсөлдөхөөр ирсэн 34 орны баг тамирчдад амжилт хүсч, дэлхийн аварга болохыг ерөөж байна” хэмээн онцолсон юм.

 Энэ удаагийн 18 хүртэлх насны ДЦАШТ-д 34 орны эрэгтэй 20, эмэгтэй 20, нийт 40 баг өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний ялагчид энэ сарын 7-нд тодорно. Багийн спортын төдийгүй олимпын төрөлд багтсан 3х3 сагсан бөмбөгийн ДЦАШТ Монгол Улсад анх удаа болж байгаа гэдгээрээ онцлогтой байна.

 АНУ, Латви, Гүрж, Беларусь улсын шигшээ багтай “С” хэсэгт багтсан Монгол Улсын эрэгтэй баг өнөөдөр хоёр тоглолт хийнэ. Манай эмэгтэйчүүд Франц, Голланд, Филиппин, Чехийн шигшээ багуудтай “С” хэсэгт тоглох юм. Монголын эмэгтэй багуудын өнөөдрийн тоглолт 18:40, 20:20 цагаас тус тус болно.

 Сагсан бөмбөгийн 3х3 төрөл 2011 оноос албан ёсоор Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны үйл ажиллагаанд оролцох болсон юм. Харин 2017 оноос олимпын төрөлд багтсан бөгөөд “Токио 2020” олимпийн наадмын эрхийн төлөөх тоглолтууд 2019 оноос эхэлсэн.

 Улаанбаатар хотноо FIBA-гийн 3х3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес, 3х3 төрөл хариуцсан менежер Роберт Реблингер тэргүүтэй гадаадын төлөөлөгчид болон ивээн тэтгэгч М-Си-Эс групп, М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн төлөөлөл энэ тэмцээний нээлтийн ёслолд оролцлоо. Мөн Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав ирсэн байв.

 Манай багийн тоглолтын хуваарь: /“FIBA 3×3 U18 World Cup 2019” /

 Эрэгтэй баг: YI.4

 18.30 цаг – Монгол –Латви

20.10 цаг – Монгол Беларусь

 YI.6

 18.30 цаг – Монгол – Гүрж

20.10 цаг – Монгол – Америк

 Эмэгтэй баг: YI.3

 18.40 цаг – Монгол – Филиппин

20.20 цаг – Монгол – Чех

 YI.5

 20.20 цаг – Монгол –Чех

19.00 цаг – Монгол –Голланд