<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгахад 4,105 дугаар сургууль "бүдрэв"
featured

"Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгахад 4,105 дугаар сургууль "бүдрэв"

ШӨХТГ-аас нийслэлийн хоёр сургуульд “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгажээ. Гэнэтийн шалгалтанд Сонгинхайрхан дүүргийн 105-р, Сүхбаатар дүүргийн 4-р сургууль хамрагдав. 105-р сургууль дээр хоол хийх орчин нөхцөл бохир заваан, бохирын шугам бөглөрсөн, өмхий үнэртэй, цэвэрлэгээ хангалтгүй, хоолыг гадуур авж явж зөөдөг зөрчил илэрсэн байна. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 4-р сургууль нь гал тогооны орчин ариун цэврийн шаардлага хангаагүй, хөгцөрч хатсан талх, талхан бүтээгдэхүүнийг хадгалсан, ажилтнууд нь ёс зүйгүй харилцаж байсан зөрчил гарчээ.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва хэлэхдээ “Үдийн цай”-г бэлтгэдэг цайны газрууд стандартын шаардлага хангаагүй, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа”-г мэдэгдээд, ийм хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж сургуулийн хүүхдүүд хордох байдал гарч болзошгүй байгааг анхаарууллаа.

 Засгийн газраас 2006 онд баталсан “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар БСШУ-ны болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмын хэрэгжилтийг хангах үүргийг ЕБС-иуд хүлээж буй. Сургуулиудын цайны газар нь:

  • Хоолны түүхийн эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийг бүрдүүлсэн байх,
  • Хоол, хүнсний чанар, аюулгүйн байдлын гэрчилгээ, шинжилгээний дүнтэй байх,
  • Бэлтгэн нийлүүлэгчтэй гэрээ хийсэн,
  • Гал тогооны орчин болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй байх,
  • Мөн гал тогооны орчин нь эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан байх ёстой юм

Таг: