<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Чанаргүй сургалт явуулдаг,хичээлийн байр, багшгүй их дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ
featured

Чанаргүй сургалт явуулдаг,хичээлийн байр, багшгүй их дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

 Нийт 160 гаруй мянган оюутан суралцдаг 90 гаруй их дээд сургуульд аттестатчлал явуулжээ. Үүний 17 нь төрийн өмчийнх бол 70 гаруй нь хувийн хэвшлийн сургууль аж. Ингээд зургаан сургуулийн магадлан итгэмжлэлийг цуцалж, хэд хэдэн сургуулийн хөтөлбөрийг хаажээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Чанаргүй сургалт явуулдаг, өөрийн хичээлийн байр, багшгүй гэх мэт дээд боловсролын үйл ажиллагаа явуулах боломжгүй сургуулиудад арга хэмжээ авч байна. Одоо их дээд сургуулиудыг элсэлт, төгсөлт гээд хамгийн их ачаалалтай байдаг үе. Сургуулиуд зах зээлийн зарчмаар өрсөлдөөнд орж байгаа үе учраас бид нэр зааж цохож, олон нийтэд мэдээлээгүй. Ер нь сургалтын зөвшөөрлийг нь цуцалсан сургуулиудын талаар холбогдох байгууллагад нь мэдэгдсэн. Эдгээр сургуулиуд элсэлт авахгүй.

Энэ онд 18 мянга орчим хүүхэд 12 дугаар анги төгсөж байна. Жилд дунджаар 35-40 мянган хүүхэд дунд сургуулиа төгсдөг. Ингэснээр их, дээд сургуулиудад томоохон сорилт болно. Цөөхөн төгсөгчдийн дунд маш өрсөлдөөнтэй сонгон шалгаруулалтууд явагдана.

Цаашид их, дээд сургуулиуд цомхон, чиглэл чиглэлээрээ маш сайн сургалтын үйл ажиллагаа явуулдаг болох ёстой гэж үзэж байна. Ялангуяа төрийн өмчийн сургуулиуд чиглэл чиглэлээ бариад сургалтын үйл ажиллагаа явуулах ёстой. Ер нь бол зах зээлийн зарчмаа дагаад гэх юм уу оюутнуудын хамгийн их сонирхож байгаа, хамгийн эрэлттэй байгаа мэргэжлээр бараг бүх сургуулиуд элсэлт авдаг болсон.

ХААИС гэхэд Эдийн засгийн чиглэлийн сургуультай болчихсон. Ялангуяа төрийн өмчийн их сургуулиуд төрөлжих нь чухал. Их, дээд сургуулиудын бүтэц, тогтолцоонд анхаарах шаардлагатай байна. Мөн сургалтын агуулга хөтөлбөрийг нь аттестатчилж, төрөөс онцгой анхаарахгүй бол сургууль бүр өөр өөрийнхөөрөө хөтөлбөр гаргаж, чанаргүй боловсон хүчнүүд бэлтгэж байна” гэв.

Таг: