<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ “Хүннү Эйр” компанийн шинэхэн “Embraer-190” агаарын хөлөг “Чингис хаан” нисэх буудалд газардлаа
featured

“Хүннү Эйр” компанийн шинэхэн “Embraer-190” агаарын хөлөг “Чингис хаан” нисэх буудалд газардлаа

“Хүннү Эйр” компанийн шинэ Embraer-190 агаарын хөлөг Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр өглөө 9 цаг 20 минутад газардлаа.

Нийт 3000 гаруй км агаарын замыг туулж Монгол Улсдаа ирсэн хөлгийг ЗТЯ, ИНЕГ, МАК-ийн удирдлага, Хүннү Эйр ХХК-ийн хамт олон угтан авав. Нислэгийн баг мөнгөн цагаан хөлгөө эх орондоо авчирснаа илтгэн рапорт өгч, хүлээлгэн өглөө.

"Хүннү Эйр" компани 2016 оноос эхлэн агаарын хөлгийн паркаа шат дараатай шинэчилж байгаа юм. “Embraer-190 маягийн агаарын хөлөг нь цаашид орж ирэх 4 агаарын хөлгийн эхнийх нь бөгөөд төлөвлөгөөний дагуу дараагийн онгоц нь 2020 онд Монгол Улсад ирэх юм.  Энэхүү агаарын хөлөг нь ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай, тав тухтай, хурдан зорчих боломжоор давуу аж. Шинэ агаарын хөлгийг ашигласнаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоод нислэгийн хугацааг богиносгох, агаарын тээврийг хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Embraer-190 агаарын хөлгийн хурд - 870 км/ц бөгөөд нэг нислэгээрээ 98 зорчигч тээвэрлэх, 4.537 км агаарын зам туулах үзүүлэлттэй тул бус нутгийн нислэгт нэн тохиромжтой аж.

Таг: