<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Гол мөрний усны түвшин нэмэгдэж,хүчтэй үерлэж байгааг сэрэмжлүүлэв
featured

Гол мөрний усны түвшин нэмэгдэж,хүчтэй үерлэж байгааг сэрэмжлүүлэв

 Монгол орны гол мөрний усны түвшин нэмэгдэн хүчтэй үерлэж байгааг цаг уур,онцгой байдлын албанаас анхааруулжээ. Хаврын шар усны үерээс сэрэмжлэх нь зүйтэйг сануулсан нь тэр. Өнөөдрийн байдлаар Хангай нурууны арын Идэр, Хойд тамир, Чулуут, өврийн Буянт, Завхан, Алтай нуруунаас эхтэй Ховд, Сагсай, Булган, Харбут зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-50 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг 10-30 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрөөс 50-110 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-35 см даван тус тус хүчтэй үерлэжээ.

Иймд, дээр дурдсан голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

Таг: