<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн урилгаар БНСУ-ын Хөдөлмөрийн намын конгрессын дарга айлчлал хийж байна
featured

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн урилгаар БНСУ-ын Хөдөлмөрийн намын конгрессын дарга айлчлал хийж байна

УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаагийн урилгаар БНСУ-ын парламентын гишүүн, парламентын Хөдөлмөрийн намын конгрессын дарга хатагтай Ким Ён Жү тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийж байна.

Хатагтай Ким Ён Жу БНСУ-ын парламентад гурав дахиа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан туршлагатай парламентч юм байна. Тэрээр Монгол, Солонгос хоёр улсын найрамдалт нөхөрсөг харилцааг өндөр түвшинд хөгжүүлэх, хоёр орны эмэгтэйчүүдийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар туршлага солилцож, сургалт зохион байгуулах зэргээр хоёр орны дипломат, найрсаг харилцааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсаар иржээ. Түүний энэ удаагийн айлчлал гурван өдөр үргэлжлэх юм. 

Хатагтай Ким Ён Жү парламентын гишүүний хувьд Солонгост ажилладаг 40 мянган монгол иргэн нийгмийн даатгалаа төлдөг болох, монгол ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдлыг хангах чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж, нааштайгаар шийдэхэд идэвх зүтгэл гарган оролцсон юм байна. Тэрээр энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд хөдөлмөр үйлчилгээний цахим сүлжээ бүрдүүлэх 3,5 тэрбум вонын өртөг бүхий томоохон төслийг Монголд хэрэгжүүлэх асуудлыг ярилцахаар төлөвлөжээ. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэ төслийн баримт бичгийг өнөөдөр Засгийн газарт хүлээлгэн өгөх юм байна. Мөн Ким Ён Жү хатагтайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтангадас" одонгоор шагнасныг өнөөдөр гардуулан өгөх юм байна.