<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Уралдаанд онцгой амжилт гаргасан хүүхдүүдийг 9-19 сая төгрөгөөр урамшуулна
featured

Уралдаанд онцгой амжилт гаргасан хүүхдүүдийг 9-19 сая төгрөгөөр урамшуулна

 АНУ-д болсон Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд амжилт гаргасан сурагчдад мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар гаргав.

Тэргүүн байрт шалгарсан Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч О.Нандин, Г.Анар, Х.Хүслэн нарт тус бүр 19 сая төгрөг,
Хоёрдугаар байр эзэлсэн сурагч З.Амин-Эрдэнэ, Н.Амарбат, Ц.Гүнбилэг, Т.Найраг, Э.Цэнгэг, Э.Энх-Амгалан, Хобби сургуулийн сурагч Э.Цогт нарт тус бүр 14 сая,
Гуравдугаар байр эзэлсэн Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Б.Мишээл, М.Жаргалан, Ж.Азжаргал, М.Байгал, П.Хэрлэн нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов.

Сурагчид өнгөрсөн онд анх удаагаа олон улсын уралдаанд оролцож онцгой амжилт гаргасан юм.