<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Өнөөдрөөс шахмал түлш борлуулж эхэлсэн цэгүүд
featured

Өнөөдрөөс шахмал түлш борлуулж эхэлсэн цэгүүд

 Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөг боллоо. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өдөрлөгийг нээж хэлэхдээ, “Бид түүхий нүүрс хэрэглэхийг зогсооход иргэдийн оролцоо чухал болохыг уриалж байна. Дэлхийн олон оронд түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглосон. Ингэснээр агаарын бохирдлын түвшин эрс багасаж, хүн амын дундах өвчлөл ч буурдаг. Тиймээс манай улсад ч гэсэн түүхий нүүрсийг хориглож буй нь зөв шийдэл юм. Засгийн газрын шийдвэрийг эрүүл мэндийн салбарынхан анхлан дэмжиж, дуу хоолойгоо нэгтгэн түүхий нүүрсний хэрэглээг хориглох, үүнээс гарах сөрөг үр дагаврын талаар өнөөдөр ард иргэдэд мэдээлэл өгч, нүүрснээс татгалзаж, сайжруулсан шахмал түлшээ хэрэглэхийг уриалж байна” гэсэн юм.

 Өдөрлөгөөр түүхий нүүрс хэрэглэх нь хүний эрүүл мэндэд их хор уршиг үзүүлдэг талаар олон нийтэд мэдээлэл өгч, түүхий нүүрсний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаарх олон улсын болон дотоодын эрдэмтэд, судлаачдын гаргасан тайлан илтгэлийг танилцуулж, иргэн бүр хариуцлагатай хандаж, сайжруулсан шахмал түлш хэрэглээний талаар сурталчлан таниулж байв. Сайжруулсан шахмал түлш гэдэг нь шаталтыг дэмжих бодисыг нэмж бэхжүүлэн, хэлбэржүүлж шахсан нүүрсийг хэлдэг байна. Иргэд цэвэр түлш хэрэглэснээр

  • бага түлш зарцуулж, 2 дахин их дулаан ялгаруулна
  • Орчны бохирдол утааг бууруулна
  • Гэр бүлийн амьжиргаа, амьдралыг сайжруулна
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлөх зардал багасна
  • Эрүүл орчныг ирээдүйдээ өвлүүлж чадна гэсэн сурталчилгааг тарааж байв.

 Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Сайжруулсан шахмал түлшийг худалдах цэгийг нийслэлийн гэр хорооллын 107 байршилд байхаар төлөвлөсөн байна.

Одоогоор сайжруулсан шахмал  түлш борлуулж буй цэгүүдийн байршил

1. СХД-28-р хороо, Хөтлийн өргөн чөлөө

2. СХД-22-р хороо, Тахилтын сургуулийн 1-р гудамж /122-р сургуулийн ард/

3. БГД-22-р хороо, Зүүн нарангийн 15-04

4. Чингэлтэй дүүрэг, 13-р хороо “Гялгар зах”

5. Чингэлтэй дүүрэг, 12-р хороо Булгийн 1-24 тоот /Нарантуул 2 захын баруун талд/

6. Сүхбаатар дүүрэг, 9-р хороо Чингэлтэйн гудамж 17-139 тоот

7. БЗД-27-р хороо Дунд дарь эх 1-р гудамж-770 тоот

8. БЗД-22-р хороо Өлзийт 11-159 тоот

9. БЗД-23-р хороо Сургуулийн 1462А тоот

10. ХУД-7-р хороо Жаргалантын 1-1 тоот