<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ “Хүүхдийн урлаг, спортын наадам-2019”-ийн шилдгүүд тодорлоо
featured

“Хүүхдийн урлаг, спортын наадам-2019”-ийн шилдгүүд тодорлоо

Архангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын салбарт "Багшийн хөгжил", "Ирээдүй 1+1" гэсэн 2 хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хүүхэд бүрийг урлаг, спортын аль нэг төрлөөр заавал хөгжүүлэх нь "Ирээдүй 1+1" хөтөлбөрийн гол зорилго юм.

Энэ хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн урлаг, спортын наадам-2019”-ыг хоёр дахь удаагаа энэ сарын 10, 11-нд Цэцэрлэг хотноо зохион байгууллаа. Урлаг спортын наадамд Архангай аймгийн 19 сумын 24 ЕБС, 34 цэцэрлэгийн 2-18 насны нийт 2500 гаруй хүүхэд урлагийн 5 төрөл, спортын 7 төрөлд авьяас чадвар, хүч чадлаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан байна.

Урлагийн төрөлд “Шилдэг Сургууль, Цэцэрлэг”-ээр Эрдэнэбулган сумын 1, 4-р сургууль, 2-р цэцэрлэг, Өндөр-Улаан сумын цэцэрлэг шалгарсан бол “Шилдэг багш”-аар Өндөр-Улаан сумын ЕБС-ийн багш Д.Алтанхундага, “Шилдэг үзүүлбэр”-ээр Хотонт сумын “Дэлбээ” хамтлаг "Гранпри" шагналын эзэн боллоо. Спортын төрөлд “Шилдэг сургууль”-аар Эрдэнэбулган сумын 1-р сургууль, Спортын төрөлжсөн сургалттай сургууль шалгарсан бол “Шилдэг багш”-аар Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн багш Б.Батдэлгэр тодорчээ.