<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Марафонд оролцогчдод даавуун тор үнэгүй тараана
featured

Марафонд оролцогчдод даавуун тор үнэгүй тараана

 “Талх чихэр”ХК нийгмийн хариуцлагын хүрээнд  “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөрийг  энэ оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 18-ныг хүртэл хэрэгжүүлж байгаа.  Бүтээгдэхүүний 20 ширхэг уутаа  цуглуулсан хэрэглэгч бүр  “Миний сүлжээ”, “Та чи” мартын салбар  болон “Талх чихэр”ХК-ийн нэрийн барааны цэгүүдэд хандан даавуун тор авч байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээн дэх тус арга хэмжээ 30  хоногийн хугацаанд үргэлжилж байна.

Энэ амралтын өдөр буюу 5 сарын 18-ны өдөр Нийслэлийн биеийн тамир спортын газартай хамтарч 5 километрийн  марафоны шагналын байг “Талх чихэр” ХК-ийн зүгээс  дээрх хөтөлбөрийн хүрээнд   олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор ирсэн 2000-3000 хүмүүст  даавуун тороо үнэгүй тарааж сугалааны эздийг тодруулах юм  байна.

 “Талх чихэр” ХК-ийн хувьд  өөрийн бүтээгдэхүүнээ худалдан авдаг  хэрэглэгч бүрийг олон улсын гүйлтийн тэмцээнд  оролцохыг уриалж байгаагаас гадна хэрэглэгч бүр ухаалаг сонголтыг эрхэмлэдэг байхыг  уриалсаар байна.

Таг: