<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ 5-хан настай зээгээ хүчирхийлэхийг завджээ
featured

5-хан настай зээгээ хүчирхийлэхийг завджээ

Бага насны охидыг хүчирхийлэх гэмт хэрэг буурахгүй байгаа нь хуулийн байгууллагынхны анхаарлыг татдаг. Өнөөдрийн байдлаар улс орон даяар хүүхдийн гэмт хэргийн эсрэг “Зөв тусгал” аян явагдаж буй. Тус аяны гол зорилго нь эцэг эхчүүд рүү чиглэсэн нөлөөлөх ажиллагаа явагдаж байгаа тухайн албаныхан мэдээлж байгаа. Тавдугаар сарын 13-ны өдөр зээ охиноо согтуурсан үедээ хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, хэрэг гарсан өдрийн оройн 10 орчимд бага насны хүүхэд хүчиндэх гэж байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна. Хэргийн газарт очиж шалгахад эрэгтэй 48 настай иргэн Б нь өөрийн зээ охин болох таван настай А г хүчиндэхийг завдсан үйлдлийг таслан зогсоож, гэмт үйлдлийг баримтжуулан авсан байна.

Уг гэмт хэргийн мэдээллийг цагдаагийн байгууллагад сэжигтэн Б-ийн охин өгсөн бөгөөд хэргийн газарт очиход өрөөг дотроос нь түгжсэн байсан аж. Охин цагдаад мэдээллэхдээ “Манай аав эгчийн охин А-г хүчиндэх гээд өрөөнд нь орчихлоо” гэж мэдээлсэн байна. Энэхүү хэргийг материалжуулан Хан-Уул дүүргийн цагдаанийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Бага насны хүүхдээ байнгын хараа хяналттай байлгах, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүний дэргэд байлгахгүй байх, асран хамгаалах үүргээ биелүүлж өөрийн хүүхдийн аюулгүй байдлыг тогтмол хангаж байхыг цагдаагийн байгууллага анхааруулж байна.