<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авчээ
featured

15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд олон сурагч сүрьеэгийн халдвар авсан талаар эх сурвалж мэдээллээ. Тус сургууль 1710 сурагчтай бөгөөд тэднээс 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор батлагдсан байна. 38 хүүхэд эмчилгээний эм уугаад эхэлжээ.

Нийслэлийн 15 дугаар сургууль нь 1974 онд баригдсан бөгөөд барилга нь агаарын солилцоо муутай зэрэг олон асуудалтай. Тиймээс ч өнгөрсөн онд спорт заалны шал, хана, таазыг шинэчлэх  засварын тендер зарлагдаж байжээ.  2016-2017 оны хичээлийн жилд тус сургуулийн байранд 32-р сургуулийн сурагчид хамт хичээллэж байсан гэх мэтчилэн олон асуудлыг дурдаж болохоор байна.

Сүрьеэгийн халдвар хаанаас тархав гэдгийг судалж байгаа аж. Урьдчилсан байдлаар 2017 онд нэг багш сүрьеэгээр өвчилсөн,түүнээс  халдвар дамжсан гэж үзэж байгаа юм байна.

Энэ талаар бид БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодруулахад:

-ЭМЯ, ХӨСҮТ зэрэг мэргэжлийн байгууллага  арга хэмжээ авч ажиллаж байгаа гэсэн. . Энэ талаар буруу зөрүү мэдээлэл өгмөөргүй байна.

Сургуулийг хаах эсэхийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэнд үндэслэж гаргахгүй бол Боловсролын яамны хувьд олон нийтийн мэдээлэлд үндэслэн шууд хааж болохгүй. ХӨСҮТ-ийн даргаас мэдээлэл авахад 15 сургууль дээр мэргэжлийн баг ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн.

Одоогоор нарийн тоо хэлэх боломжгүй, шинжилгээний хариу гараагүй байгаа учраас. Нийслэлийн ихэнх сургууль 3-4 ээлжээр хичээллэж байна. Зарим сургуулийн барилга байгууламжийн хувьд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа. .

. Гэхдээ сургуулийн сурагчдын хувьд төгсөлт ойртсон үед хичээллийг зогсоох хэцүү байна. Мэдээж мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тухайн үед асуудлыг шийднэ гэжээ.