<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ “Хэтэрхий хөгшин" гурван хүн АНУ-ын төрийн тэргүүнд нэр дэвших нь зохисгүй гэж Роберт Гейтс мэдэгдэв
featured

“Хэтэрхий хөгшин" гурван хүн АНУ-ын төрийн тэргүүнд нэр дэвших нь зохисгүй гэж Роберт Гейтс мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жо Байдан, Вермонт мужийн сенатч Берни Сандерс нарыг тус улсын Тагнуулын төв газрын захирал асан Роберт Гейтс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд “хэтэрхий хөгшин” гэсэн байна.

Роберт Гейтс “Си-Би-Эс” сувагт өгсөн ярилцлагадаа 72-тай Трамп, 76-тай Байден, 77-той Сандерс нарыг ийм өндөр настай тул “төрийн тэргүүн байхад шаардлагатай эрч хүчтэй"  ажиллаж чадахгүй гэж мэдэгдсэн байна. Тэр байтугай “60 насанд ч сонор соргог ухаантай байна гэж бодохгүй байна” гэжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн аян 2020 оны хоёрдугаар сараас эхлэх юм.

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн багт ажиллаж байсан тэрээр 1988, 2008 оны сонгуульд оролцсон ч хоёуланд нь нэрээ татсан юм. Сандерсын хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөнө гэжээ. Харин Дональд Трамп 2016 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолынхоо үеэр л 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ зарласан юм.

Таг: