<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Шинэ эдийн засгийн чуулганаар хөгжлийн өнөөгийн боломжийг хэлэлцэж байна
featured

Шинэ эдийн засгийн чуулганаар хөгжлийн өнөөгийн боломжийг хэлэлцэж байна

 “Блүүмберг ТВ Монголиа”-иас өнөөдөр “Блю Скай” зочид буудалд “Шинэ эдийн засгийн чуулган”-ыг зохион байгуулж байна. Эдийн засагчид болон хувийн хэвшлийн төлөөлөл бизнесменүүд оролцсон өнөөдрийн чуулган хөрөнгө оруулагчдын, эдийн засагчдын болон гүйцэтгэх захирлуудын цаг, нөлөөлөгчдийн цаг гэсэн хэсэгт хуваагдан “Аж үйлдвэрийн эрин Монголд эхэлсэн үү?”, “Дараагийн хямралд бид бэлэн үү? “, “Хувийн хэвшлийн оролцоо: Жижгээс том руу” гэсэн сэдвээр улс орны эдийн засгийн хөгжлийн боломж, бодит гарц, шийдлийн талаар хэлэлцэж байна. Энэ талаар зохион байгуулагч Э.Долгион, "Бид энэ чуулганаар нэг талаас хөрөнгө оруулагчид болон баялаг бүтээгчид бодит санал санаачлагаа дэмжсэн, баримтад түшиглэсэн, хөгжлийн өнөөгийн боломжийн талаар үр бүтээлтэй ярьж, байр сууриа илэрхийлэхийг хүсэж байна" гэв. 

Энд оролцсон эдийн засагч Ч.Хашчулуун, “Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, хийж буй ажлын үр дүн хангалттай сайн гарна” хэмээн энэ оны болон ирэх оны эдийн засгийн байдлыг өөдрөгөөр төсөөлж буйгаа илэрхийлсэн юм. Гэхдээ бид томоохон ордын хувьцааг гаргах, төмөр зам болон Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалт дээр цаг алдаж байгааг хэлэв.

Эдийн засагч С.Дэмбэрэл хэлэхдээ, "Хөрөнгө оруулалтын сонголт дээр бодолцох цаг болсон. Хувийн хэвшил тодорхой хөтөлбөр дээр суурилсан төслүүдийг л санхүүжүүлэх шаардлагатай. Хөтөлбөр зохиогоод, саналаа өгөхөөс илүүтэй мэдэгдэл гаргаад түүгээрээ өөрсдийн бодлогыг оруулахад л хангалттай. Худалдаа экспорт тэнцүү байх ёстой” гэдгийг тэмдэглэж байсан бол мөн эдийн засагч М.Болд, төсвийн алдагдлыг ДНБ-тэй харьцуулахад өөр байдгийг сануулж, эдийн засаг хэчнээн өсөөд сайхан болсон ч засаглалаа өөрчлөхгүй бол сайжрахгүй. Төр, засгаас бизнест нөлөөлсөн хэвээр байна гэв.

Хэлэлцүүлэгт оролцсон Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Бид хоёр бондоор 350 сая долларын буцалтгүй тусламж үзүүлнэ.Хувьцаагаа гаргаж IPO хийх нь чухал ч эрсдлээ тооцох учиртай. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт тогтвортой байх нь чухал” гэдгийг хэлж байв. 

Чуулганы үдээс хойш болж буй хэлэлцүүлэгт “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, “Steppe Gold” компанийн санхүү хариуцсан захирал Жереми Саут нарын хөрөнгө оруулагчдын төлөөлөр, Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Уул уурхайн үндэсний Ассоциацийн ТУЗ-ийн дарга А.Билгүүн нарын эдийн засагчид чиглүүлэгч болон илтгэгчээр оролцож байна.