<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ “Мон Алтиус”-ийн сагсан бөмбөгийн баг Азийн оюутны аварга болов
featured

“Мон Алтиус”-ийн сагсан бөмбөгийн баг Азийн оюутны аварга болов

Тайванийн Кинмень хотноо болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд ур чадвараа сорьсон Монгол Улсын "Мон Алтиус" Биеийн тамирын дээд сургуулийн эрэгтэй баг аваргын алтан медаль хүртлээ.

 Манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдсөн бөгөөд тав дахь удаагийн тус тэмцээнд эрэгтэй баг “А” хэсэгт БНСУ, Хонконг, Малайз, Тайванийн багтай багтсан юм. Тэд Малайз, Хонконг,, БНСУ-ын багийг хожиж, Тайванийн багт /17:16/ нэг оноогоор хожигдож хэсгээсээ хоёрдугаар байрт шалгарсан.

 Манайхан Индонезийн багийг хожин аваргын төлөө Тайванийн FJCU багтай дахин тоглов. Энэхүү тоглолтод “Мон Алтиус” БТДС-ийн залуус өрсөлдөгчөө 20:12-оор хожиж Ази тивийн аварга баг боллоо. Хүрэл медалийг Индонезийн баг хүртсэн байна.