<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Шинэхэн Рэйва эриний анхны башё эхэллээ
featured

Шинэхэн Рэйва эриний анхны башё эхэллээ

Рэйва эриний анхны башё болох Нацү баше ням гарагт эхэллээ. Хакүхо аварга Нацү башёг өнжсөн нь олон хүнд түрүүлэх боломжийг нээж өгч байгаа билээ.

Башёд түрүүлэхийн төлөө Какүрюү аварга, озэки Гоэйдо, Такаяасү, Такакэйшо, сэкивакэ Ичиножо, Точиношин нар хүчтэй өрсөлдөөн үзүүлэх биз ээ. Озеки Точиношин цол буурч барууны сэкиваке болжээ. Тэрбээр энэ башёд 10 болон түүнээс дээш давбал озеки цолоо эргүүлэн авна. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргилын түрүүлсэн зургийг Сүмогийн ордонд өлгөхөөр болсон байна. Мөн башёгийн сүүлийн өдөр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп цом гардуулах болно.

Өчигдөр Ёкозүна Какүрюү М.Ананд эвгүй өрсөлдөгч Митакеумиг давсан бол озеки Такаясү өрсөлдөгчөө давж чадсангүй. Мөн өмнөх башёд 14 давсан Ичиножи А.Ичинноров эхний өдөр Дайейшод унасан байна.

Таг: