<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Цасан шуурганаар Өмнөговь аймагт дөрвөн хүн амиа алдав
featured

Цасан шуурганаар Өмнөговь аймагт дөрвөн хүн амиа алдав

Өнгөрсөн бямба гаригт орсон цас, цасан шуурганы улмаас Өмнөговь аймагт дөрвөн хүн осгосон харамсалтай хэрэг гэрчээ. Тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн 69 дуудлага мэдээллээс үзвэл, 41 иргэн малтайгаа шуурганд уруудсан, төөрч алга болсон байна. Дуудлагын дагуу аймаг, сумдын 48 техник хэрэгсэл, 149 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багууд ажиллаж 41 иргэнээс 37 иргэнийг эсэн мэнд олсон байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын гэр бүлийн буюу 2 иргэн, Сэврэй сумын Сайншанд багийн 1 иргэн, Цогтцэций сумын 1 эмэгтэйг осгож нас барсан байдалтайгаар эрлийн багийнхан олжээ.
Нас барсан иргэдийнхээ гэр бүл, ар гэрийнхэнд  гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогийн байдлаар мал алга болсон тухай дуудлага мэдээллүүд нэлээдгүй ирж байгаа бөгөөд малын гарз хохирлын хэмжээ тогтоогдоогүй байгааг Онцгой байдлын газраас мэдээлж байна.

Таг: