<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ ОБ капитал компанийн захирлын хүү О.Боргилыг саатуулан шалгаж эхлэв
featured

ОБ капитал компанийн захирлын хүү О.Боргилыг саатуулан шалгаж эхлэв

Өнгөрсөн тавдугаар  сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах “Мандала” хотхоны орон сууцны 13 давхраас Ц гэх бүсгүй унаж нас барсан. Уг хэргийг талийгаач бүсгүйтэй хамтран амьдарч байсан найз залуу болох О.Боргилыг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм. О.Боргилыг цагдаагийн байгууллагаас дахин цагдан хорьжээ. Түүнийг энэ сарын 8-нд буюу өнгөрсөн лхагва гаригт нэг сарын хугацаатайгаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа аж.

Энэ талаар талийгаачийн аав Д.Сүхжаргалаас тодруулахад “Охин маань өндрөөс унаж амиа алдсан нь үнэн. Хувцас нь тэдэн см урагдсан байна гэсэн мэдээллүүдийг холбогдох байгууллагаас өглөө. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тиймээс гадны нөлөөтэй эсэх асуудлыг одоогоор хэлэх боломжгүй гэсэн хариултыг өгсөн” гэлээ. Талийгаачийн ар гэр, найз нөхдийн мэдүүлснээр О.Боргил удаа дараа бүсгүйг дарамтлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байжээ. О.Боргил нь ОБ капитал компанийн захирал н.Отгонбаярын хүү гэдгээрээ олонд танигдаж буй.