<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ АШУҮИС-ийн оюутнууд мэс заслын олимпиадаас хүндэт цом хүртэв
featured

АШУҮИС-ийн оюутнууд мэс заслын олимпиадаас хүндэт цом хүртэв

Казахстаны нийслэл Нурсултан хотод 2019 оны 04 сарын 24-27-нд “THE FIRST INTERNATIONAL STUDENT OLYMPIAD ON MEDICINE 2019” амжилттай болж өнгөрлөө. Тус олимпиадад  11 орны 23 их дээд сургуулийн 400 гаруй оюутан оролцож, өөрсдийн авьяас чадвар, эрдэм мэдлэгээ сорьсноос Монгол Улсаа төлөөлсөн оюутнууд уг тэмцээнд амжилттай оролцоод ирсэн байна.  АШУҮИС –ийн III дамжааны оюутан М.Батбаяр, М.Ауганбай, IV дамжааны оюутан Э.Чингүн нар  NEUROSURGERY төрөлд \drilling, theory, trapnation\ амжилттай оролцож, TRAPNATION төрөлд 3-р байр, THEORY төрөлд 5-р байр эзэллээ. Мөн олимпиадын хамгийн залуу оролцогчдоор тодорч,хүндэт цомын  эзэд болжээ.

Олимпиадад амжилт үзүүлсэн оюутнуудаа АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон удирдлагууд хүлээн авч цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүслээ. Мөн ирэх жил Москва хотноо зохион байгуулагдах олон улсын олимпиадад  дэмжин оролцуулахаар болсныг дуулгав.

Таг: