<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр эхэллээ
featured

Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр эхэллээ

Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Судлаач оюутан/-ийн бүртгэл өнөөдөр эхэллээ.

Бүртгэл 2019 оны 5-р сарын 8-ны /Лхагва/ өдрөөс 10-ны /Баасан/ өдөр хүртэл нийт 3 өдөр 13:00-17:00 цагийн хооронд Монгол-Японы Төвд явагдана. (Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул аливаа асуудлаар Монгол-Японы төв болон бусад байгууллагад хандахгүй байхыг хүсье.)

1. Товч танилцуулга

Их, дээд сургуульд эзэмшсэн мэргэжлийн салбар, эсвэл түүнтэй холбоотой мэргэжлийн салбар байх бөгөөд Японд төгсөлтийн дараах сургалтын судалгаа хийх боломжтой бүх мэргэжлээр элсэлт авна.
Тэтгэлэг авах оюутан дээд шатны сургуульд* элсэн орох шалгалтад тэнцэж, мөн Японы БШУЯ-ны заасан нөхцөлүүдийг хангасан тохиолдолд тэтгэлгээ үргэлжлүүлэн авах боломжтой.
агистрантураас докторантурт элсэх, судлаачаас тухайн их сургуулийн магистрант буюу докторант болох зэрэг.

Тэтгэлэг
Тэтгэлгийн хэмжээ:

Сар бүр: 143,000 иен /Судлаач/
144,000 иен /Магистрант/
145,000 иен /Докторант/

  Мөн сургалтын төлбөр, хоёр талын нисэх онгоцны тийзийг Японы засгийн газар хариуцна.
Тэтгэлэг олгох хугацаа:

Сонсогч: Хавраас эхлэх тохиолдолд 2 жил, намраас эхлэх бол 1 жил 6 сар
Магистрант, докторант: Тухайн хөтөлбөрийн заасан хугацаа

2. Болзол, шалгуур

 Иргэншил: Монгол Улсын иргэн байх.
Нас: 1985 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.
/Анагаах (сувилагчаас бусад), мал эмнэлгийн чиглэлийн хувьд 2020 оны 4 сарын 1-ний өдрийн байдлаар 24 нас хүрсэн байх/
Боловсрол: Бакалаврын зэрэгтэй, их сургуулиа төгссөнөөс хойш нийт 2-оос дээш жил ажилласан байх. Эсвэл магистрантур болон докторантурт суралцаж байгаа хүн. Докторын сургалтыг дүүргэсэн хүн зэрэг авахыг зорилгоо болгоогүй тохиолдолд бүртгэх боломжгүй.
Сурлагын дүн: Голч дүн бүгд 3.5-аас дээш байх /дүнгийн жагсаалт дээр тодорхой тэмдэглэсэн байх/.
Эрүүл мэндийн байдал: Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх.
Японд очих хугацаа: 2020 оны 4 дүгээр сард тухайн сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
Бусад нөхцөл:
  • Өмнө нь Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан бол хамгийн сүүлийн тэтгэлэг авсан сарын дараа сарын 1-ний өдрөөс хойш 3 жил судалгааны ажил хийж байсан /Энэ нь Япон хэл, соёл судлаач оюутнаар Японд суралцсаныхаа дараа буцаж ирээд Монгол дахь сургуулиа төгссөн оюутнуудад хамаарахгүй/.
  • Цэргийн албан хаагч биш байх.
  • Одоогийн байдлаар Японд хувийн зардлаар суралцаагүй, эсвэл суралцах нь тодорхой болоогүй байх.
  • Бусад байгууллага, эсвэл Монгол улсын Засгийн газраас тэтгэлэг аваагүй буюу авах хүсэлт тавиагүй байх.

3. Бүртгэл

Хэзээ:
5 дугаар сарын 8-ны өдрөөс /Лхагва/ 10-ний өдөр /Баасан/ хүртэл нийт 3 өдөр 13:00 – 17:00 цагийн хооронд.

Хаана:
Монгол-Японы төв /Улаанбаатар хот, МУИС-ийн 1-р байр ба 2-р байрны дунд байрладаг/

Бүрдүүлэх материал:

  Бүрдүүлэх бичиг баримт    
эх хувь хуулбар  
 (1) Өргөдөл /эндээс татах/ 1 2  
 (3) Судалгааны төлөвлөгөө /эндээс татах/ 1 2  
(4) Бакалаврын зэрэг авсан их сургуулийн дүнгийн жагсаалт
Докторын зэрэг горилогч
Магистрын зэрэг авсан их сургуулийн дүнгийн жагсаалт
Энд “эх хувь” гэж нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хэлнэ
1 2  
(5) Бакалаврын зэрэг авсан их сургуулийн диплом, эсвэл төгсөлтийн гэрчилгээ
Докторын зэрэг горилогч
Магистрын зэрэг авсан их сургуулийн диплом, эсвэл төгсөлтийн гэрчилгээ
Энд “эх хувь” гэж нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хэлнэ
1 2  
(6) Төгссөн их, дээд сургуулийн захирал, эсвэл удирдагч багшаас өгсөн тодорхойлолт /эндээс татах/ /битүүмжилсэн дугтуйнд хийж өгөх шаардлагагүй/. 1 2  
(8) Дипломын ажил, диссертациийн хураангуй
/Зөвхөн бичсэн хүмүүст хамаарна/
1 2  
(9) Хэлний түвшинг гэрчлэх үнэмлэх/гэрчилгээ
/Зөвхөн шалгалт өгсөн хүмүүст хамаарна/
3  
(10) Ажлын газрын удирдах албан тушаалтнаас өгсөн тодорхойлолт /эндээс татах/ /Зөвхөн одоо ажиллаж буй хүмүүст хамаарна/ 1 2  
(11) Суралцаж буй хүмүүс
Их, дээд сургуулийн тодорхойлолт /үүнд курс, факультет, элссэн огноо зэргийг бичсэн байх/
Ажиллаж буй хүмүүс
Ажлын газрын тодорхойлолт /ажилладаг нь үнэнг батлах тодорхойлолт байх ба ажилд орсон огноо, албан тушаал зэргийг бичсэн байх/
1 2  
Нийгмийн даатгалын дэвтэр эсвэл Нийгмийн даатгалын лавлагаа /Нийгмийн даатгалын лавлагаа өгөх бол сүүлийн 3 жилийн хуулга/  
Иргэний үнэмлэх /Эх хувийг үзүүлэх/  

Жич:

  • Бичгийн баруун дээд хэсэгт (1)~(11) хүртлэх холбогдох дугаарыг тэмдэглэж, дэс дараагаар дугтуйд хийж авчирна уу. (2) болон (7) гэсэн дугаар байхгүйг анхаарна уу. Бичиг баримтуудыг үдэхгүй, дугтуйг бүтүүмжлэхгүйгээр авчирна уу.
  • Дүнгийн болзлыг хангасан байх: Голч дүн, эсвэл голч оноог дүнгийн жагсаалтад тодорхой бичсэн байх бөгөөд голч дүн эсвэл голч оноог бичээгүй тохиолдолд бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.

4. Шалгаруулалт

4.1. Бичиг баримтын шалгаруулалт
5 дугаар сарын 20-ны өдөр тэнцэгчдийг зарлана (Тус ЭСЯ-ны цахим хуудас)

4.2. Бичгийн шалгалт (Зөвхөн бичиг баримтын шалгаруулалтад 
тэнцэгчдээс авна)
2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр /Ням/:
Англи хэл (10:40-11:40), Япон хэл (11:50-13:50)
Тэнцэгчдийг 6 дугаар сарын 24-ний өдөр зарлана (Тус ЭСЯ-ны цахим хуудас)

4.3. Ярилцлага /зөвхөн бичгийн шалгалтанд тэнцэгчдээс авна/
2018 оны 7 дугаар сарын дундуур явагдах бөгөөд өдөр, цаг болон ярилцлага авах газрыг 6 дугаар сарын 24-ний өдөр бичгийн шалгалтын дүнгийн хамт зарлана.

4.4. Суралцах сургуулийг сонгох
Ярилцлагын шалгалтад тэнцэгчид элсэх хүсэлтэй сургуультайгаа өөрсдөө холбоо барьж, сонсогч эсвэл үндсэн оюутан /магистрант, докторант/-аар элсэн орох зөвшөөрлийг авна /энэ тухай тэнцэгсдэд дэлгэрэнгүй тайлбарлах болно/.

4.5. Эцсийн шалгаруулалт
Тус ЭСЯ-наас зохион байгуулсан эхний шатны шалгаруулалтын дүнг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам руу явуулна. Японы БШУЯ-ны Сонгон шалгаруулах комисс нь эцсийн шийдвэр гарган тэнцэгсдийг зарлана. Сонгон шалгаруулахад бичгийн шалгалт болон ярилцлагын дүнгээс гадна, Японд хийх судалгааны ажлын төлөвлөгөөг чухалчлан үзнэ.

Жич: 
1. Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалуудтай дараах холбоосоор орж танилцах боломжтой:
http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0302e-32.html#1

2. Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье. Шалгалтын талаар бүртгэлийн үеэр асууж лавлах боломжтой.

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Японы ЭСЯ, Соёл мэдээллийн хэлтэс: public.diplomacy-section@ul.mofa.go.jp