<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Боловсролын үнэлгээний төвөөс “ЭЕШ-д шууд засах технологи нэвтрүүлэх” сургалт зохион байгууллаа
featured

Боловсролын үнэлгээний төвөөс “ЭЕШ-д шууд засах технологи нэвтрүүлэх” сургалт зохион байгууллаа

Боловсролын үнэлгээний төв “ЭЕШ-д шууд засах технологи нэвтрүүлэх” сургалтыг аймаг, нийслэлийн шалгалтын 50 төвд зохион байгууллаа. Энэ сарын 19-20-нд болсон тус сургалт нь БСШУС-ын сайдын тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын хүрээнд шалгалтын гүйцэтгэсэн ажлыг мэдээллийн технологи ашиглан шууд засаж болно гэх заалтыг үндэслэн 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн нэвтрүүлэх зорилготой.

Сургалтыг “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-өөс санхүүжүүлж байгаа бөгөөд ЕБС-ийн төгсөлтийн шалгалт болон боловсролын чанарын үнэлгээний шалгалт, ЭЕШ-ын материалыг шууд засахад хэрэглэх машиныг хэрхэн ашиглах, дагалдах программ хангамжийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, шалгалтын дүн мэдээг нэгтгэх чадварлаг багийг 50 шалгалтын төвд бий болгох юм.

Сургалтыг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн, сургагч багш нар удирдаж, 21 аймгийн БСУГ-ын  мэргэжилтэн, есөн дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн, шалгалтыг шууд засах техник хариуцсан гэрээт ажилтан, нөөц  ажилтан зэрэг нийт 68 хүн сургалтад хамрагдав. Мөн сургалтын үеэр 12 дугаар анги төгсгөж буй багш нарт мэдээлэл өгч, шууд засах техник хэрэгслийн талаар танилцуулжээ.

Дээрх арга технолгийг нэвтрүүлснээр  шалгуулагч нар оноогоо шалгалт өгсөн даруйдаа мэдэх боломжтой төдийгүй, шалгалтын үр дүнгээ 14 хоног хүлээх шаардлагагүй болно. Мөн шалгалтын материал засахад зарцуулдаг хүн хүч, хөрөнгө мөнгийг хэмнэх, их, дээд сургуулийн элсэлтийг эрт зохион байгуулах боломжтой болох юм.

Тус сургалтыг Монгол хэлбичгийн дахин шалгалтын үеэр зохион байгуулсан нь зургадугаар сард орон даяар болох ЭЕШ-д шууд нэвтрүүлэх бэлтгэл ажил болсноороо ач холбогдолтой хэмээн оролцогчид дүгнэжээ.

 

Таг: