<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Батсүмбэр суманд “Түмэн өгөөж баялаг” ХЗХ үйл ажиллагаагаа эхэллээ
featured

Батсүмбэр суманд “Түмэн өгөөж баялаг” ХЗХ үйл ажиллагаагаа эхэллээ

Манай улсын хүн ам олноор суурьшдаг сумдын нэг Төв аймгийн Батсүмбэр суманд энэ сарын 12-ны өдрөөс “Түмэн өгөөж баялаг” нэртэй ХЗХ үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Тус улсын иргэд өмнө нь сумандаа ганц л байдаг, 3-4 хувийн өндөр хүүтэй Хадгаламж зээлийн хоршоогоор үйлчлүүлдэг, гадны банк бус санхүүгийн байгууллагын сардаа нэг ирдэг үйлчилгээг авах гэж дугаарлан зогсдог байсан ч шинэ ХЗХ нээгдсэнээр өрсөлдөөн бий болж ХЗХ-дын зээлийн хүү эрс буурч 2-2,5 хувь болсон байна. Мөн ХКХ-нд гишүүнээр элсэх мөнгөн дүнгийн босгыг 150 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөг хүртэл багасгаж иргэдэд үйлчилгээгээ ойртуулжээ.

“Түмэн өгөөж баялаг” ХЗХ-г тус сумын нэгдүгээр багийн БИНХ-ын дарга Д.Насандэлгэр санаачилж анхны хурлаа 20 гишүүнтэйгээр эхэлж байсан бол одоо тус ХЗХ-ны гишүүдийн тоо 70 гаруй болж үйл ажиллагаа нь тэлжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин