<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Виз гаргаж өгнө хэмээн залилагчид Элчин сайдын гарын үсгийг ч хуурамчаар зуржээ
featured

Виз гаргаж өгнө хэмээн залилагчид Элчин сайдын гарын үсгийг ч хуурамчаар зуржээ

Сүүлийн жилүүдэд манай иргэдийн гадаадад суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор залилах гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Иргэд гадаад явах зорилгоор эд хөрөнгөө барьцаанд тавих, бусдаас зээлэх, тусламж авч “Виз найдвартай гаргана” гэсэн нэгэнд ханддаг. Гэтэл “найдвартай” хэмээх амласан этгээд иргэдийн мөнгийг нь авсан даруйдаа л зугтдаг. Мөн бэлэн мөнгө авсан, өгсөн баримт үйлддэггүй, тухайн хүнээ судлалгүй “аман гэрээ” хийж их хэмжээний мөнгө залилуулсан иргэд хэдэн олноороо тоологдоно. Нэг анхаарал татаж байгаа асуудал бол урьд нь залилангийн хэрэг үйлдэн шүүхээр ял шийтгэгдсэн этгээдүүд энэ төрлийн залилах гэмт хэрэг үйлдэж байна. /цагаачлал, ажил олгох, суралцах, зорчих виз, байнга оршин суух виз гэх мэт/

Визний залилан гэж нэрлэгдэх энэ төрлийн аргаар гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн арга нь улам найрийсч Монгол Улсаас гадаад улсад оршин сууж байгаа элчин сайд, өргөмжит консулын гарын үсэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдэх, зуучлуулагч болон виз гаргуулах хүсэлттэй иргэдтэй гадаадын иргэдийн нэрээр холбогдох, цахим хаяг, чат, гадаад улсын утасны дугаараар холбоо барин бусдыг хуурч байна.

Иргэдийг өөрсдийн биеэр материалаа бүрдүүлж ном журмын дагуу визний мэдүүлэг хүлээн авах төлөөллийн байгууллагад хүлээлгэн өгөхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа цагдаад хэлж, араас нь хөөцөлдөх биш, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр олон нийтийг хамарсан олон төрлийн идэвхтэй арга хэмжээг хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Үүний илрэл нь улс орны хэмжээнд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулах,  хууль сурталчлах, олны танил хүмүүс, ТВ, радио, цахим мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдээр дамжуулан сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв.