<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Ялалтын баяраар Санкт-Петербург, Москвад хамгийн олон хүн цуглардаг аж
featured

Ялалтын баяраар Санкт-Петербург, Москвад хамгийн олон хүн цуглардаг аж

Тавдугаар сарын 1-5 хүртэл үргэлжилдэг Ялалтын баярын үеэр жуулчид болон иргэдийн хамгийн их зорчдог алдартай хотуудын жагсаалтад Санкт-Петербург, Москва, Казань, Петрозаводск болон Краснодар хот багтжээ.

 Жагсаалтыг 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 5 хүртэлх хугацаанд зочид буудал, орон сууцнуудад өгсөн захиалгын мэдээлэлд үндэслэн гаргажээ. Жуулчид баярын үеэр Нева мөрөн урсдаг Санкт-Петербург хотод хамгийн урт хугацаа буюу 4 өдрийг өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Бусад хотод дунджаар 2-3 хоногийг өнгөрүүлэх төлөвтэй байгаа аж.

Үүний зэрэгцээ жуулчид түр оршин суух газартаа өдөрт 2.1-3.9 мянган рублийг зарцуулах төлөвтэй байна. Мөн буудаллахад хамгийн бага өртөгтэй хотод Краснодар орж байгаа бол Москва хот хамгийн үнэтэйд тооцогдож байгаа аж.