<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Шилийн богд ууланд гал тавьсан байж болзошгүй таван хүнийг саатуулан шалгаж байна
featured

Шилийн богд ууланд гал тавьсан байж болзошгүй таван хүнийг саатуулан шалгаж байна

Сүхбаатар аймагт 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тал хээрийн болоод обьектын гал түймрийн хэрэг гарчээ. Энэ гал түймэр Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан, Дарьганга сумын нутаг Шилийн богд ууланд гарсан байна. Шилийн богд ууланд гарсан түймрийг Дарьганга сумын хэсгийн төлөөлөгч, нутгийн иргэд нийлж газар авахуулалгүй унтрааж чадсан байна.
Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт хийсэн шалгалтаар Дарьганга сумын нутаг байгалийн дурсгалт газар болох Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800 м, өргөн нь 400 м газар талбайд суулгасан таримал мод, өвс шатаж, их хэмжээний хохирол учирчээ.
Тус аймгийн цагдаагийн газраас нутгийн иргэдтэй хамтран шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар Шилийн богд ууланд гал түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын харьяат нэг автомашинтай, таван иргэнийг олж тогтоон саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэдэд анхааруулж хэлэхэд таны болгоомжгүй нэг үйлдлээс болж, ил задгай гал түлэх, татсан тамхины ишээ унтраалгүй хаях, шашны зан үйл үйлдэж гал гаргах зэргээс үүдэн хүрээлэн байгаа орчинд нөхөж баршгүй гарз хохирол учирч та өөрөө гэмт хэрэгтэн болж ажил, амьдралаараа давхар хохирох эрсдэл үүсч байгааг сэрэмжлүүлж байна.