<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна
featured

Секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна

 Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын өмнөд, Говь-Алтайн хойд хэсгээр маргааш өдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр өнөө шөнө, ихэнх нутгаар маргааш өдөр хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурах тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, тээвэрчид, иргэдэд онцгойлон анхаарууллаа.

 Энэ сарын 17-21-нийг хүртэлх цаг агаарын төлвийг танилцуулж байна. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр энэ сарын 17-нд, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр 19, 20-нд бага зэргийн хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд нутгийн зүүн хагаст, 19-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 18, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 17, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

 

 

Таг: