<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Сэлэнгэ аймагт үүл буудаж,цаг агаарт зориудаар нөлөөлж эхэлжээ
featured

Сэлэнгэ аймагт үүл буудаж,цаг агаарт зориудаар нөлөөлж эхэлжээ

Сэлэнгэ аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын гаргасан тушаалын дагуу энэ сараас эхлэн цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх ажил зохион байгуулж байна. 

Тус аймгийн УЦУОШТ-ийн Бороо-1, 2 экспедицүүд энэ сарын 5,11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын "Ногоон хунх", Түшиг сумын "Хавтгай овоо" гэх газарт цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан байна. Сэлэнгэ аймгийн нутгаар энэ хавар маш их хуурайшилттай байгаа бөгөөд тус аймгийн нутагт орох хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас бага байгаа аж. Иймээс цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлж байгаа нь энэ. 

 

Таг: