<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Сонгинохайрхан дүүрэгт 6000 номтой номын сан үүдээ нээв
featured

Сонгинохайрхан дүүрэгт 6000 номтой номын сан үүдээ нээв

“Цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан” төслийн хоёр дахь номын сан Сонгонохайрхан дүүргийн 15 дугаар хороонд нээлтээ хийлээ. Уг төслийг тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар дүүргийн нутаг дэвсгэрт 4 байршилд байгуулах төслийг 2 жилийн өмнө эхлүүлсэн юм.

Нийт 120 ам дөрвөлжин талбайтай, 6000 орчим номтой энэхүү номын сан 9:00-18:00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх юм. Хоёроос дээш насны бүх иргэд үйлчлүүлэх боломжтой тул бага насны хүүхдэд зориулсан зурагт номоос авахуулаад дэлхийн сонгодог, хууль дүрмийн эмхэтгэл ч номын санд байгаа юм.  

 Засаг дарга Ж.Сандагсүрэн, “Иргэд амралт, чөлөөт цагаараа гэрийнхээ ойр орчимд хүүхдээ салхилуулангаа ном уншаад суух нөхцлийг бүрдүүлэхийг зорьсон. Номын сан орж цаг алдалгүй гэрийнхээ ойр орчимд салхилах зуураа ном унших боломжтой. Энэ жилдээ багтаад дахин хоёр цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан барихаар төлөвлөсөн. Үүний нэг нь Толгойтод байх юм. Номын сан байгуулах санхүүжилтийг зам тавих, гэрэл суурилуулах зэрэг бүтээн байгуулалтын ажилд төсөвлөсөн мөнгөнөөс илүүчилж байгаа. Нийслэлээс тусад нь төсөв гаргуулж байгуулна гэвэл нэг номын санд 300 гаруй сая төгрөгийн төсөв хэрэгтэй гээд байгаа. Ганц номын сан барихад ийм хэмжээний мөнгө төсөвлөх нь таатай биш учраас дүүрэгт хуваарилсан бүтээн байгуулалтын мөнгөнөөс илүүчилж энэ номын санг 150 орчим сая төгрөгт багтаан байгууллаа” гэв. Номын сангийн номнуудыг дүүргийн иргэд болон төрийн албан хаагчид, байгууллага хамт олны хандиваар цуглуулсан бөгөөд ном хандивлах аян цаашид ч үргэлжилж дараагийн 2 номын сангийн номын фондыг бүрдүүлэх аж.

Таг: