<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ “Чингис хаан” банкны нэрэмжит “Сонгино хайрханы хишиг” барилдаан ирэх ням гаригт болно
featured

“Чингис хаан” банкны нэрэмжит “Сонгино хайрханы хишиг” барилдаан ирэх ням гаригт болно

Дөрвөн уулын хишиг барилдааны ээлжит цуврал “Чингис хаан” банкны нэрэмжит “Сонгино хайрханы хишиг” өндөр чансаатай шилдэг 128 бөхийн барилдаан ирэх ням гаригт /2019.04.14/ Бөхийн өргөөнд болно.

Монгол бөхийн өнөө цагийн Арван засгийн наадам хэмээгддэг тус барилдаанд зодоглох бөхчүүдийг энэ сарын 12, 13 -нд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Бөхийн барилдааны тасалбарыг Тикет.мн болон Бөхийн өргөөний тасалбар түгээх цэгээр худалдаалж байна.

Дашрамд дуулгахад, барилдааны үеэр үзэгчдээс 500 мянган төгрөгийн азтанг, мөн 2 азтай үзэгчийг тодруулна.