<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ “Хотын соёл-иргэн бүрээс” аянд нэгдэж,хоггүй хотод амьдаръя
featured

“Хотын соёл-иргэн бүрээс” аянд нэгдэж,хоггүй хотод амьдаръя

Нийгмийн хамгааллын тусгай төв “Хотын соёл-иргэн бүрээс” зөв дадал хэвшил тогтоох, иргэдийн хандлагыг өөрчлөх сайн үйлсийн аяныг эхлүүллээ. Энэ хүрээнд тус төвийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн сайн дурын оролцоог дэмжин Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын эцсийн буудал орчмын нийтийн эзэмшлийн талбайн хогийг цэвэрлэж, сандал, хогийн сав, мэдээллийн самбар зэргийг угааж цэвэрлэв.

Тусгай төвийн ажилтан албан хаагч, иргэдийн сайн дурын бүлэг төв зам дагуу ХМК-ын эцсийн буудлаас МУБИС-ийн автобусны буудал хүртэлх маршрутаар явж, авто замын хөвөө, явган хүний зам дагуу хаясан тамхины ишийг түүж цэвэрлэн, замд тааралдсан иргэдэд хогоо зориулалтын саванд хийх, зам хөндлөн гарахдаа зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор, гарцаар гарч хэвшүүлэх, хотоо цэвэр цэмцгэр байлгахад иргэн бүр үг үйлдлээрээ үлгэрлэн дагуулахыг уриаллаа.

Мөн автобусны буудлын ойролцоох аж ахуйн нэгжийн ажилтнуудад орчны 50 м талбайгаа тогтмол цэвэрлэж, хотын цэвэр цэмцгэр, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулж, сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалав.