<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Хэвлэл мэдээллийнхэн сагсан бөмбөг, волейболын спортоор өрсөлдөж байна
featured

Хэвлэл мэдээллийнхэн сагсан бөмбөг, волейболын спортоор өрсөлдөж байна

 Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жилийн ой, MNB спорт суваг байгуулагдсаны 1 жилийн ойд зориулан МҮОНРТ-ээс хэвлэл мэдээллийн байгууллагуудын /Сонин, телевиз, радио, сайт гэх мэт/ дунд сагсанбөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна.

 Тэмцээн өнөөдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн спорт зааланд болно. Шагнал урамшууллыг волейбол, сагсанбөмбөг тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй багаас шалгарсан эхний 3 багт /1, 2, 3 дугаар байр тус бүрт/ олгоно.

 1-р байр: Өргөмжлөл, Алтан медаль, 2,000,000 төгрөг

 2-р байр: Өргөмжлөл, Мөнгөн медаль, 1,500,000 төгрөг

 3-р байр: Өргөмжлөл, Хүрэл медаль, 1,000,000 төгрөг

 Мөн эрэгтэй, эмэгтэй “Шилдэг тоглогч”-дыг шагнаж урамшуулна.

 ХМБ-ын ажилтан, албан хаагчдын нөхөрлөл холбоог бэхжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хэвлэл мэдээллийн салбарт биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэхэд уг тэмцээний зорилго оршиж байна. Тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ.

Таг: