<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Монгол банкнаас “Капитал”-ын хадгаламж эзэмшигчдийг "тайван,амгалан байцгаа" хэмээн мэдэгдэл гаргажээ
featured

Монгол банкнаас “Капитал”-ын хадгаламж эзэмшигчдийг "тайван,амгалан байцгаа" хэмээн мэдэгдэл гаргажээ

 

“Капитал” банканд 20 сая төгрөгөөс дээш төгрөгөө хадгалуулсан 60 орчим хадгаламж эзэмшигчид Монголбанк болон АТГ-т шаардлага хүргүүллээ.

Тэд, “Монголбанк хяналт тавих бүхий эрх бүхий байгууллага. 2015 оноос хойш “Капитал” банк доголдож эхэлсэн гэсэн. Энэ хугацаанд ямар хяналт тавьсныг асуух шаардлагатай байна. Зээлийн 80 орчим хувь нь чанаргүй зээл байна. Зээлийн 0.5 хувь нь л чанаргүй болбол тухайн банканд улаан гэрэл асч эхэлдэг. Гэтэл чанаргүй зээл 80 орчим хувьд хүрсэн. Эндээс Монголбанк хуйвалдсан, хавсарсан гэж харагдаж байна. 20 саяаас дээш хадгаламжтай 800 гаруй хадгаламж эзэмшигч бий. Эдгээр нь нийт 42 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Энэ хадгаламжаа яаж олж авах вэ. Учир нь “Капитал” банкны хувьцааны 99.97 хувийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа эзэмшдэг юм байна. Өөрийнх нь нэр дээр банк бус санхүүгийн байгууллага, барилгын компани, дэлгүүр гээд 26 компани бүртгэлтэй байна. Үүнийг нэн яаралтай битүүмжилж, хөрөнгийг өөр хүний нэр дээр шилжүүлэхгүй байх боломжийг гаргах шаардлагатай. 

Хоёрдугаарт, улс төрийн нөлөө орсон гэж Б.Ундармаа тайлбарласан. Эндээс үзвэл, 2016 оны сонгуулийн үеэр улстөрчид зээл авсан байх магадлалтай. 380 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Үүнээс 208 тэрбум нь чанаргүй зээл гэсэн. Ийм их хэмжээний чанаргүй зээл байсан нь үнэн юм бол гурван жилийн өмнө албан ёсоор зарлах ёстой байсан. Түүнчлэн улаан гэрэл ассан энэ банкны дансанд улсын мөнгийг шилжүүлэх ямар шаарддага байсан юм бэ. Том лобби орсон байх. Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг яагаад “Капитал” банкинд өгсөн юм бэ.

Мөн улсын мөнгийг их хэмжээгээр нь томоохон зээлдэгч нар авч байна. Ингэж банкийг дампууруулсан нь улсын мөнгийг завших боломж гаргасан гэж харагдаж байна. Үүнээс хадгаламж эзэмшигчид хамгийн их хохирч байна. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр бид Монголбанканд шаардлага хүргүүлж байна” гэсэн юм.

Түүнчлэн, нийт хадгаламж эзэмшигчдийн 20 сая төгрөгнөөс дээш үнийн дүнтэй нэрс болон хохирлын хэмжээг гаргах, чанаргүй зээлдэгчдийн нэрс болон зээлийн хэмжээ, хугацаа, барьцаа хөрөнгийн талаар мэдээлэл өгөх. Мөн Монголбанк “Капитал” банкны үйл ажиллагаа 2015 оноос хойш доголдсон байхад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар, иргэдийг хохиролгүй болгох ажлыг түргэвчлэх, банкны хувьцаа эзэмшигчдийн нэрс, нийт актив бүртгэлтэй хөрөнгийг гаргаж өгөх шаардлагатай байна. Шаардлагыг энэ сарын 12-ны өдөр биелүүлэх бөгөөд хэрэв эс биелүүлбээс дараагийн тэмцлийн хэлбэрүүдэд шилжихээ мэдэгдсэн.

Тэгвэл Монгол банкны зүгээс дараах мэдэгдлийг гаргалаа.

Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, Банкны эрх хүлээн авагч томилсон.

Банкны эрх хүлээн авагч томилогдсоноор Капитал банкны үйл ажиллагааг зогсоон, тус банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авахаар түргэн шуурхай ажиллаж байна.

Капитал банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авсны дараа:

  • 20 сая төгрөгөөс доошдүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөрийг ойрын хугацаанд Хаан банкаар дамжуулан олгоно. Аль салбараар олгохыг Хаан банкнаас зарлана. Та бүхний даатгалын нөхөн төлбөрийг Хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрээс яаралтай олгохын тулд Хаан банк, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран ажиллаж байна.
  • 20 сая төгрөгөөс дээшдүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нэхэмжлэлийг Банкны эрх хүлээн авагч удахгүй авч эхэлнэ. Шаардлагатай мэдээллийг цаг тухай бүр хүргүүлнэ.

Иймд Капитал банкны харилцагчид Та бүхнийг тайван хүлээцтэй хандахыг хүсч байна.