<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Сайн дурын номын санч,60 настай С.Хишигтэд БСШУС-ын сайд нөөтбүүк бэлэглэв
featured

Сайн дурын номын санч,60 настай С.Хишигтэд БСШУС-ын сайд нөөтбүүк бэлэглэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны харъяат,  ахмад төмөр замчин С.Хишигт гуай тэтгэвэртээ гараад зүгээр суусангүй. Өнгөрсөн жилээс эхлэн гэрээрээ номын сан ажиллуулж, ойр орчмынхоо сурагч багачуудад олон төрлийн сонирхолтой номоор үйлчлэх болжээ. Хүүхдийн ирээдүйн төлөө хийж буй түүний сайн үйлсийг дэмжиж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг номын санч эмээд зөөврийн компьютер бэлэглэлээ.

“Сүүлийн үеийн хүүхдүүдийг ном уншихаа больсон гэж ярьдаг. Үнэндээ аав, ээжүүд нь анхаарч, ном авч өгч, хамтдаа уншиж, урамшуулж чадахгүй байна. Хүүхдэдээ гар утас авч өгөлгүй яах вэ, гэхдээ заавал номтой нөхөрлүүлж, энэ их цахим давалгаанаас хамгаалах хэрэгтэй” гэж сайн дурын номын санч С.Хишигт хэлж байна.

Өнөөдрийг хүртэл номын бүртгэлээ дэвтэр дээр хөтөлж ирсэн С.Хишигт гуай компьютертэй болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, маргаашаас компьютерийн сургалтад хамрагдаж, номын бүртгэлийн программ дээр ажиллаж сурна гэсэн юм.

Таг: