<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ “Монголиа Опен-2018”-аас манай бөхчүүд 16 алтан медаль хүртлээ
featured

“Монголиа Опен-2018”-аас манай бөхчүүд 16 алтан медаль хүртлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон /2019. IV.06-07/ чөлөөт бөхийн “Монголиа Опен-2018” ОУТ-д Монгол Улсын баг тамирчид 16 алт, 11 мөнгө, 27 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүллээ. Тус тэмцээнд ОХУ хоёр алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл  медальтай хоёрдугаар байр эзэлсэн бол Казахстан нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэлтэй гуравт, харин Японы шигшээ баг алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарлаа.

 Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны календарьт багтдаг “Монголиа Опен” олон улсын “А” зэрэглэлийн ес дэх удаагийн тэмцээн уламжлал ёсоор “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Тэмцээнд  Монгол, ОХУ, БНХАУ, Япон, Казахстан, Украин, Сингапур, Йемень, Беларусь гэсэн есөн орны 300 гаруй тамирчин эрэгтэй болон эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.