<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Ерөнхий Прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат С.Зоригийн хэргийн талаар хатуу байр суурьтай байна
featured

Ерөнхий Прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат С.Зоригийн хэргийн талаар хатуу байр суурьтай байна

Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат С.Зоригийн хэрэг дээр ажилласандаа хэзээ ч харамсаж байгаагүй хэмээн хатуухан мэдэгджээ. Уг хэргийг зохиомол, хилсээр хэрэг хүлээлгэсэн гэх дуулиан ид өрнөж буй энэ үед ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 18 жилийн турш илрэхгүй байсан хэргийн гүйцэтгэгчдийг олж ял оноосон ч өдгөө зохиомол гэгдээд буйг тэрээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Энэ талаар хэлэхдээ "Алдаа завхрал гарсан нь үнэн. Гэхдээ илрүүлсэн. Би итгэлтэй байна. Тэр олон нотлох баримтуудыг яаж үгүйсгэж, үнэнийг худал болгож нотлохыг нь л харъя. Мэдээж энэ хэрэг дээр алдаа гарсан ч  алдаа нь юундаа байсан бэ гэдгийг хууль тогтооно. Надаас шалтгаалахгүй зүйл  ч бий, хамаарах зүйл ч их бий. Би ганц л зүйл дээр хатуу зогсоно. Энэ хэргийг би зохиогоогүй. Энэ хэрэг нотлогдсон. Энэ заваарсан балиар зүйлээс болоод зарим нотолгоо яахыг мэдэхгүй” гэж мэдэгджээ.