<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Дэлхийн аль ч оронд бага ангийнхныг уралдуулаад,медаль өгөөд байдаггүй
featured

Дэлхийн аль ч оронд бага ангийнхныг уралдуулаад,медаль өгөөд байдаггүй

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах тухай тушаал гаргалаа. Уг тушаалд 2018-2019 оны хичээлийн жилд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийн суралцагч, холбогдох багш нарыг БСШУСЯ-аас баталсан олон улсын болон дотоодын төрөлжсөн олимпиад, Монголын хүүхдийн спортын VI наадмын зуны төрлийн анхан шатны тэмцээнээс бусад уралдаан, тэмцээнд зохион байгуулалттай оролцуулахгүй байхыг нийслэл, дүүргийн Боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг болгосон байна.
 
БСШУС-ын сайдын үзэж буйгаар "Дэлхийн аль ч оронд бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Хүүхдүүдийг их стресстүүлдэг. Янз бүрийн одон медаль зүүлгэдэг. Амжилтгүй оролцсон хүүхдүүд сэтгэлээр унадаг, өөртөө итгэлгүй болдог. Уралдаан, тэмцээн зохиох нь бага ангийн хүүхдүүдийг эрэмбэлж, ялгаа үүсгэсэн суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан үйлдэл болоод байна. Түүнээс гадна багш нар давхардсан тоогоор 419 төрлийн нэмэлт ажил хийдэг байна. Тиймээс цаашид аливаа олимпиад, уралдаан, тэмцээнийг БСШУСЯ-аас батлах журамд нийцүүлэн зохион байгуулж байхаар тушаалд тусгажээ.
 Зөвхөн тухайн хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хүүхдийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, ахмад үе, уламжлалаа хүндэтгэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, хүнлэг тусч зан чанар, харилцааны соёлтой болгох, бие бялдрын хөгжлийг хангахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа, багийн уралдаан, тэмцээн зохион байгуулахыг дэмжинэ гээд эдгээр уралдаан, тэмцээн зохион байгуулахад суралцагчаас хураамж авахыг хориглосон байна.
 
Сайдын тушаал цагаа олсон маш зөв шийдвэр боллоо гэж эцэг,эхчүүд талархаж байна. Яаж ч бодвоос,дөнгөж эрдэм сурах гээд цүнхээ ч даахгүй бяцхан үрс учраа олох гэж ядаэ явахад нь уралдуулаад эхлэх нь аль ч улсад байдаггүй аж. Япон, Швед гэх зэрэг хөгжлийн дээд төвшинд хүрсэн улсад ажиллаж амьдарч байгаад ирсэн хүмүүс тэнд бага ангийнхныг дүн,даалгавраар дарамталдаггүй тухай ярьдаг юм билээ. Манайхан шиг монгол хэлний хичээл дээрээ хоёр гурван мөр юм бичээд гэрийн даалгаварт хэдэн хуудас бичдэггүй гэнэ. Тооны хичээл дээр ганц хоёр дасгал ажиллаад гэрийн даалгаварт хэдэн арван дасгал боддоггүй аж. Гэрийн даалгавраар дарж унагадаг,дээр нь уралдуулаад зэрэглэл тогтоогоод байвал эцэг,эх нь манайхан шиг дуугүй байхгүй биз. Зарим сургуулийн бага ангийн багш нар хичээл дээр дэндүү бага юм хийлгээд гэрийн даалгаварт хий гээд баахан юм өгчихдөг. Багынхан багшийн хэлснийг ёсчлон дагана. Багш л хэлсэн бол зарлиг л гэсэн үг. Ер нь зөвхөн бага ангийнхан ч биш цэцэрлэгийн бяцхануудыг хүртэл уралдуулж өнгө өнгийн медаль өгдгөө больё. Сүүлдээ бүр хүүхдүүд тэр тийм медальтай,би авья гэж багшаасаа гуйдаг болсон байна. Дөнгөж бичиг үсэгт тайлагдах гэж хичээж яваа багачуулд багш нар тэр мэдлэг гэдэг юмыг нь зүгээр л өгчих, Хичээлийн цагийг үр дүнтнй болго. Уралдуулж"барилдуулаад" хэрэггүй. Залуу сайд зөвийг олж харсанд хуучинсаг нөхдүүд эмзэглэж буй дуулдана. Уралдуулж байна гээд тав,арван төгрөгийн хураамж авдаг нь нууц биш. Хэдхэн төгрөгийн төлөө хүний бяцхан үрсийг буруу тийш чангаах сэтгэлгээ өнөө цагт тохирохгүй.