<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Цэцэрлэгт хүүхдээ явуулж байна гэх харгислал Монголд л байна
featured

Цэцэрлэгт хүүхдээ явуулж байна гэх харгислал Монголд л байна

 
 
Ирээдүй үеийнхнийг маань сургаж хүмүүжүүлж байгаа цэцэрлэгийн багш нарыгаа бас бяцхан хүүхдүүдээ бид хайрлаж байна уу,харгислаад байна уу. Ийм нэгэн сэтгэл эмзэглүүлсэн сэдвийг Одноо.Од хэмээх хаягнаас хөнджээ. Түүнийг уншаад уншигчидтайгаа хуваадцая гэж бодов. Бид үр хүүхэддээ,цэцэрлэгийнх нь багшид арай дэндүү мунхаг хандах юм. Манайхаас бусад улс бяцхан иргэддээ хэрхэн ханддагийг Шведтэй зүйрлэн бичжээ. Тэнд нэг анги 3-4 өрөөтэй. 0-1 насны хүүхэд нэг ангид 5, түүнээс дээш насныхан нэг ангид 12-15 байх ёстой. Анги бүр 2 мэргэжлийн багштай (туслах багш гэж байдаггүй). Анги бүр охид хөвгүүд тус тусдаа тоглох өрөөтэй. Хүүхдийг анх цэцэрлэгт өгөхдөө эцэг эх багштай хамтарч дастал нь хүссэн цагтаа ангид нь хамт байж болно.
Хүүхэд нэг өнгөтэй танилцахын тулд гар хуруугаа будганд дүрэх,хананд нялах цаасан дээр асгах, тэр битгий хэл хөлөө дүрээд шалан дээгүүр  гүйж тоглож болдог.
Багш ангидаа хэрэгтэй зүйлээ улиралд нэг удаа захиалан авдаг. 
Цэцэрлэгийн багш нараасаа асууя.
-Монголын, миний ,таны хүүхэд өнөөдөр ямар орчинд хүмүүжиж байгаа вэ. Таны сэтгэл зүрх өвдөх үү. Эсвэл сэтгэл ханамжтай таатай нөхцөлд ажиллаж байна уу.
Одоогийн байгаа нөхцөлийг өөрчлөх шаардлага байна уу 
Миний 5 настай хүүхэд 61дүгээр цэцэрлэгт явдаг. Анги 52 хүүхэдтэй. Унтахдаа шпрот шиг чихээд шалаар нэг хавтгайрдаг. Уг нь Монголын нөгөө мундаг хуулинд хүүхэд хоорондоо 1.5 м зайтай байх юм билээ. Тоглох гүйх орон зай байхгүй. Орой авахаар очиход анги танхим маш бүгчим агаарын солилцоо муу. Өвөл цонхоо онгойлгож болохгүй Бөөн утаа. Хүүхдүүд ийм л нөхцөлд хашигдан өдрийг өнгөрүүлж байна. Ер нь улсын гэх аль ч цэцэрлэгийн дүр зураг ийм.
Миний сэтгэл маш их өвддөг. Монгол Улс хүүхдийнхээ эрхийг зөрчиж ирээдүйн үнэт баялгаа ямар ч үнэ цэнэгүй баталгаагүй орчинд өсгөж байна. Эрүүл бус хүнсээр хооллож бөөн бөөнөөр хашиж хомроглож хорьж, хүмүүжүүлэх нэртэй тамлаж байгааг хараад би шаналдаг. Яагаад яагаад яагаад гэж өөрөөсөө арга ядан асуудаг .
Цэцэрлэгийн эрхэм багш нараа та нарт ийм орчинд ирээдүйгээ хүмүүжүүлэх таалагдаж байна гэж үү. Яагаад таны болоод хүүхдийн эрх зөрчигдөж байгааг яг бодит амьдрал дунд нь ажиллаж байгаа та эсэргүүцэж ярьж хэлдэггүй юм бэ. Монголын бяцхан иргэдийг яагаад хамгаалдаггүй юм бэ.Тулгамдаж байгаа асуудлаа бичээд ярилцая .Эх орны үнэт баялаг бидний амьд явах амьдрах утга учир болсон үр хүүхдийнхээ төлөө хамтдаа дуугарах цаг болжээ,ээж аавууд аа. Хүүхдийн болоод багшийн эрхийг хамгаалъя,нэгдэцгээе,цэцэрлэгийн багш нар аа.