<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ ЖДҮХС-гийн асуудлаар 60 орчим албан тушаалтан,улс төрд нөлөө бүхий эрхмүүдийг шалгаж байна
featured

ЖДҮХС-гийн асуудлаар 60 орчим албан тушаалтан,улс төрд нөлөө бүхий эрхмүүдийг шалгаж байна

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар ЖДҮХС-тай холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн юм. Түүний ярьснаар, ЖДҮХС-гийн гэх хэрэгт нийт 60 орчим албан тушаалтан, тэр тусмаа улс төрд нөлөө бүхий эрхмүүд хамаарал бүхий этгээдүүд, нэгдмэл сонирхолтой хүмүүсийнхээ үүсгэн байгуулсан, хувьцааг нь эзэмшдэг компаниуддаа зээл олгосон байж болзошгүй гэсэн мэдээлэл шалгалтын үр дүнд тогтоогджээ.

Одоогоор УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэн ажиллаж байгаа аж. Хуулийн байгууллагаас УИХ-ын нэр бүхий 23 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналаа УИХ-д үе шаттайгаар оруулж ирэхээ илэрхийлсэн ч парламент бүгдийг нь нэг дор оруулж ирж, бүрэн эрхийн асуудлыг нь хэлэлцэх хүсэлтэй байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын байгууллагын саналыг хүлээж аваагүй.

Бусад албан тушаалтны хувьд гэм буруутай эсэхийг нь шалгаж байгаа юм байна. Гэм буруутай үйлдэл нь нотлогдсон тохиолдолд АТГ-аас саналаа гаргаад дараагийн шатны байгууллагад хүргүүлэх юм. Гэхдээ дээр дурдсан 60 албан тушаалтан бүгд гэм буруутай гэсэн үг биш гэдгийг тодотгож байлаа.

Зарим нэг нь сонгогдсон тойрогтоо мөрийн хөтөлбөрт тусгагдсан жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийн хүрээнд үйлдвэрлэгчтэйгээ хамтран ажиллаж байсан хүмүүс ч бий гэнэ. Зарим нь орон нутгаас ирсэн хүсэлтүүдийг зохих байгууллагад уламжилсан байна. Энэ нь тусдаа эрх зүйн зохицуулалт бүхий асуудал учраас шууд гэмт хэрэг гэж үзэх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн юм.