<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Ц.Гарамжав: Цэрэг хөвгүүдээ аав шиг нь хамгаалаарай
featured

Ц.Гарамжав: Цэрэг хөвгүүдээ аав шиг нь хамгаалаарай

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын Зэвсэгт хүчний болон удирдлагын асуудлаар ярилцах үед УИХ-ын гишүүн Ц.Гарамжав эх хүн, эмэгтэй хүний торгон мэдрэмжээр цэргийн анги нэгтгэлд үүсч буй нөхцөл байдлыг тодорхой хэлсэн юм. Өнөөдөр тулгарч байгаа асуудлын нэг нь  цэргийн алба хааж байгаа залуусын төлөвшил, ахуй хангамж. Үүнийг онцгойлон анхаарах нь зүйн хэрэг. Гэхдээ цэргийн анги салбаруудад амь бөхтэй зууралдаж байгаа дарангуйллын системийг халах ёстой гэдгийг хатуухан хэллээ. Цэргийн ангийн дотоодод үүсч байгаа ёс зүй,дүрэм журмаа зөрчсөн бусармаг зүйлийг таслан зогсоохгүйгээс болж элдвийн хэрэг төвөг гарсаар байгаад эмзэглэж явдгаа эрхэм гишүүн онцлов. Иймээс цэргийн дарга нар эх орны хөвгүүдээ аав шиг нь хайрлаж, эр цэргийн ёсоор  хүмүүжүүлэх ёстойг анхааруулсан юм. Эмэгтэй хүний, эх хүний зөөлөн сэтгэлийн үгийг сэтгэл сэмрүүлэн өгүүлсэн нь хүн бүхэнд нэгийг бодогдуулав бололтой. Түүний хэлсэн үгийг хүргэе.