<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ С.Цогтсайхан King Abdulaziz Camel Festival-Word Folk Vision урлагийн их наадмаас гран при хүртлээ.
featured

С.Цогтсайхан King Abdulaziz Camel Festival-Word Folk Vision урлагийн их наадмаас гран при хүртлээ.

Саудын Арабын King Abdulaziz Camel Festival-Word Folk Vision урлагийн их наадмаас Монгол Улсын гавьяат жүжигчин С.Цогтсайхан гран при шагнал хүртлээ. Дэлхийн 100 гаруй орны  урлаг  соёлын  авьяастнууд оролцсон  уг наадмын Еthno-hit номинацид Монголын багийн гишүүн, Үндэсний Урлагийн Их Тeатрын гоцлол дуучин, СУИС-н багш С.Цогтсайхан ийнхүү гран при шагналын эзэн болж элэг нэгт монголчуудаа баярлуулав. 

Дуучин С.Цогтсайхан  дуу хуурын өлгий Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул бөгөөд энэ нутгаас Ардын жүжигчин Л.Хайдав,  гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн, Ж.Нансалмаа нарын алдартнууд олноороо төрөн гарсан юм.