<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР УИХ-ын ээлжит бус чуулган даваа гаригт хуралдана
featured

УИХ-ын ээлжит бус чуулган даваа гаригт хуралдана

 УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногийн даваа гариг буюу энэ сарын 18-нд эхэлнэ.

Татварын багц хуулиуд болон төрийн худалдан авах ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийг шинэчлэх зэрэг шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлана гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар 2018 оны намрын ээлжит чуулганы хаалтын үеэр онцолж байв. Энэ дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг энэ сарын 18-29-нд хуралдуулахаар товлосон. Чуулганаар нийт найман асуудал хэлэлцэх юм.

Үүнд:

-Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал

-Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал

-Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал