<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Эрдэнэт үйлдвэр хэвийн ажиллаж,үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байна
featured

Эрдэнэт үйлдвэр хэвийн ажиллаж,үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байна

Эрдэнэт үйлдвэрийн гуравдугаар сарын эхний 10 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт давж биелсэн байна. Сарын эхний 10 хоногт 715 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 106,9 хувиар, хөрс хуулалтын гүйцэтгэл 367 мянган метр куб буюу төлөвлөгөө 114,1 хувиар, хүдэр олборлолтын гүйцэтгэл 888 мянган тонн буюу 100,3 хувиар тус тус биелжээ.

Хүдэр дэх зэсийн агуулга 0,465 хувь, молибдений агуулга 0,0179 хувийн гүйцэтгэлтэй байж, төлөвлөгөө 101,1-121,8 хувиар давж биелсэн байна.

Мөн ачигдсан зэсийн баяжмалын болон молибдений баяжмалын чанарын төлөвлөгөө 101,6-102,6 хувийн биелэлттэй гарчээ.

Сарын эхний 10 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт өндөр хувьтай, технологийн үйл явц хэвийн байна.