<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар Ц.Цолмон, С.Ламбаа, Н.Золжаргал нар гэрчийн мэдүүлэг өгчээ
featured

Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар Ц.Цолмон, С.Ламбаа, Н.Золжаргал нар гэрчийн мэдүүлэг өгчээ

Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар АТГ, ЦЕГ хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй "Генетик" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Хүрэлбаатар нарт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.

Одоогоор прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Дээрх хэрэгтэй холбогдуулан тухайн үед Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, БСШУС-ын сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авчээ.