<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Д.Номин-Эрдэнэ олон улсын тэмцээнээс шилдэг шатарчны цом хүртжээ
featured

Д.Номин-Эрдэнэ олон улсын тэмцээнээс шилдэг шатарчны цом хүртжээ

Грек улсын Теселионики хотноо 5 дахь удаа зохион байгуулсан "Вардарис" шатрын олон улсын нээлттэй тэмцээнд их мастер Д.Номин-Эрдэнэ шилдэг шатарчны цом хүртлээ.

 Тус тэмцээнд 18 орны нийт 290 шатарчин 4 ангилалд оюун ухаанаа уралдуулжээ. “Вардарис” тэмцээнд эх орноо төлөөлж 2 тамирчин оролцсон бөгөөд тэмцээний "А" ангилалд "Титэм" компанийн шатарчин олон улсын мастер, их мастер Д.Номин-Эрдэнэ 7 өргөөс 5 оноотой уг шагналын эзэн болжээ. Тэрбээр 7 хоногийн өмнө Серби улсын Новый Сад хотод болсон шатрын тэмцээнд 10 онооноос 8 оноо авч түрүүлэн дэлхийн чансааны оноогоо ахиулсан байна.

 Дашрамд дуулгахад, Их мастер Д.Номин-Эрдэнэ гэр бүлийн хамт Унгар улсад суралцаж байгаа бөгөөд тэмцээний бэлтгэлээ ч  хийж байна.

 

Таг: