<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн цомоос алтан медальтай ирсэн хоккейчдыг хүлээн авч уулзав
featured

Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн цомоос алтан медальтай ирсэн хоккейчдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2019”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа. “…Азийн цомын тэмцээний хошой аварга болсон нь спортын хувьд нөр их хичээл зүтгэлийн үр дүн.  Өнгөрсөн жил уулзахдаа, та бүхний амжилтыг баталгаажуулахын тулд мөсөн ордонтой болгох асуудалд анхаарна гэж хэлснийг санаж байгаа байх.  Газрын болон дэд бүтцийн асуудал шийдэгдсэн тул ирэх сараас ордны барилгын буюу газар шорооны ажил эхэлнэ. Мөн энэ нь 2020 онд Улаанбаатар хотод болох Азийн хүүхдийн наадмын бэлтгэл ажлын нэг хэсэг болох юм.

Цааш, цаашдаа тамирчид байрлах байртай, тэмцээн уралдаан нь болдог цогцолбортой болно. Үүний хажуугаар  Тйимээс үүнийг хүмүүжлийн ажил гэж харах ёстой.   Салбарын яам нь тусалж, дэмжих байх.

Тогтмол амжилт гаргахад байнгын шигшээ баггүй байх нь сөрөг нөлөөтэй. Яваа, яваандаа олимпийн таван төрөл гэдэг шиг шигшээ баг үүсч, ордон төлөвлөгөөний дагуу баригдах болтугай” гэж хүслээ.


Энэхүү  Тус ордон нь “Буянт-Ухаа” спорт цогцолборын орчимд баригдах бөгөөд ирэх сараас газар шорооны ажлаа хийж эхлэхээр болжээ. Энэхүү ордон нь 

Мөн уулзалтын үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Та бүхнийг ийм өндөр амжилт гаргасанд Монголынхоо спортын салбарын нэрийн өмнөөс, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэсэн энэ том айлын өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе” гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс гарч байгаа санал, санаачилга, ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.