<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Монголбанкинд ажиллаад хажуугаар нь банк бус санхүүгийн байгууллагаар мөнгө хүүлдэг байжээ
featured

Монголбанкинд ажиллаад хажуугаар нь банк бус санхүүгийн байгууллагаар мөнгө хүүлдэг байжээ

 

Монголд өнөөдөр хамгийн өндөр хүүтэй бас хамгийн их орлого олдог хүмүүс бол ББСБ-ынхан гэж хэлэхэд хилсдэхгүй. Барьцаа хөрөнгө муутай, банкны шаардлага хангахгүй богино хугацаанд мөнгө шаардлагатай болсон жижиг бизнес эрхлэгчид аргагүйн эрхэнд өндөр хүүтэй, хугацаа багатай нэг ёсны албан ёсны мөнгө хүүлэгчид хэмээгдсэн ББСБ-д хандахаас өөр аргагүй болдог. Гэтэл эдгээр ББСБ-уудын эзэд нь албан тушаалтан, улс төрчид бүр Монголын мөнгөний бодлогыг баригч Төв банкныхан байжээ. 

Монголбанкны 5 ажилтан ББСБ-тай бөгөөд үүнийгээ хүн амын орлогын мэдүүлэгтээ  мэдүүлжээ. Төрийн алба хашаад хажуугаар нь мөнгө хүүлдэг хүмүүс хэн байсныг тодруулбал,

Монголбанкны салбарын захирал Т.Ган-Одод нь Ялгуулагч ББСБ, Салбарын захирал Ц.Мөнхбаяр нь Баруун-Урт хөгжил ББСБ, Газрын захирал Т.Амарсайхан нь Бат энд Инвест ББСБ, ахлах хянан шалгагч Д.Ганбат нь Арвис-Итгэл ББСБ, хэлтсийн захирал П.Эрдэнэтуяа нь Болд Кредит ББСБ-тай хэмээн ХОМ-тэй мэдүүлсэн байна. 

Төв банкинд ажиллаж байгаа хүмүүс ББСБ ажиллуулах нь ёсзүйн хувьд зохимжгүй гэж үзэн байгууллагын дотоод журмаар зохих арга хэмжээг авсан хэмээн эх сурвалж мэдээлэв.